Рио Тинто группийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-06 12:15:59

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 25-наас ажлаа аваад буй Рио Тинто группийн шинэ гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирж, хамт олонтойгоо уулзжээ. Мөн тэрбээр Оюу Толгой уурхайд зочлон үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна.


Ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр Саймон группийн ирээдүйн зорилго, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцаж, өнгөрсөн 7 хоногт группийн бүтцийг өөрчлөх шийдвэр гаргаснаа танилцуулжээ. Рио Тинто нь төмрийн хүдэр, хөнгөн цагаан болон лити, зэс гэсэн дэлхийн хэмжээний үндсэн гурван том групптэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд ногоон хөгжлийн суурь металлуудад илүү төвлөрсөн, оновчтой бүтэцтэй ажиллах нь группийн бүтээгдэхүүн нийлүүлэлт, өрсөлдөх чадвар, өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.


Саймон Тротт нь Рио Тинтод 20 гаруй жилийн турш төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группүүдэд удирдах түвшинд ажилласан туршлагатай. Гүйцэтгэх удирдлагын багт бүтээгдэхүүний групп төдийгүй Арилжаа хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэж байжээ. 


相关新闻