ХХААХҮ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагт эхэлнэ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоос өргөн мэдүүлсэн хоёр ч хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнд, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх юм.
Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас "Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар" Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор товложээ.
Б.Туул