“Жонон” хамтлаг “Үлэмж тансаг”-ийг мэдрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГҮндэсний хөгжмийн "Жонон" хамтлаг "Үлэмж тансаг" тоглолтоо өнөөдөр "The Corporate hotel & Convention center"-ийн концертын танхимд хийнэ.
Тоглолт Монгол түмний соёл, өв заншлыг хадгалсан хэв шинжтэй байхаас гадна угталт, тоглолт, төгсгөл гэсэн хэсгээс бүрдэх юм.
“Үндэсний язгуур урлагийн хөгжлийн цоо шинэ түвшинд хүрснийг батлах, урлагаар дамжуулж ямар "Үлэмж" ихийг илэрхийлж, аль ч "Тансаг" сайхныг харуулж чадах боломжтой гэдгийг үзэгч, сонсогчдод мэдрүүлэхийг зорьсон” гэж тус хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил ярилаа.
Тоглолтод Улсын Филармонийн оркестр, үндэсний бүжгийн хамтлаг, дуучид оролцоно.
Тоглолтын үеэр монгол уран дархны чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн үзэсгэлэн гарах юм.
Ж.Болор