Саудын Арабаас Сирид 6 тэрбумын хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ДАМАСК, 2025 оны долоодугаар сарын 24 /KAZINFORM/. Сири-Саудын Арабын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын явцад 6 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 44 хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Сирийн Мэдээллийн сайд Хамза Мустафа мэдэгдлээ.
Ийм өргөн хүрээтэй эдийн засгийн чуулган “шинэ Сири улсад” анх удаагаа зохион байгуулагдаж байгааг сайд онцлон тэмдэглэв.
Бидний зорилго бол зөвхөн ашиг олох төдий бус харин хөгжлийг хангах тогтвортой
хөрөнгө оруулалтыг татахад оршино гэж тэрбээр хэллээ.
Гэрээнүүдийг байгуулснаар 50
мянган хүн шууд ажлын
байраар, 150 мянган хүн шууд бус ажлын байраар хангагдах ажээ. Саудын Арабын хөрөнгө
оруулалт нь банк санхүү, барилга, кибер аюулгүй байдал зэрэг салбарт төрийн болон
хувийн хэвшлүүдийг хамрах ажээ. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд Сирийн хууль эрхзүйн орчныг илүү тодорхой болгосон байна.
Сайд Мустафа цааш нь мэдэгдэхдээ,
Саудын Араб бол бүс нутаг, дэлхийн хэмжээнд нөлөө бүхий улс гэдгийг дурдаад “Саудын
Араб, Сири хоёр түүхийн үүднээс анд нөхрийн хэлхээ холбоотой байсан” гэв. Сири
улс хөрөнгө оруулалтад ээлтэй, өрсөлдөх чадвартай байж чадна гэдгийг сайд
дурдаад, чуулга уулзалт жил бүр зохион байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа
илэрхийлэв.
Сири бол аюулгүй бөгөөд хөрөнгө
оруулагчдад ээлтэй улс гэдгийг бид дэлхий дахинд илтгэн харуулахыг эрмэлзэж
байна. Холбоотон улсууд ч мөн адил Сирийн эсрэг хоригуудыг бүрэн цуцлахын төлөө бололцоотой
бүхнийг хийж байна гэдгийг Хамза Мустафа дурдлаа.
Үгийнхээ төгсгөлд тэрбээр
хэлэхдээ, олон арван жилийн туршид дарлагдан
талхигдаж, авлигад
идэгдэж байсан үе эцэс болж, Шинэ Сири улс хөрөнгө оруулалтын томоохон боломжийг
санал болгож байна гэлээ.