Гол ус, үерийн аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2025-07-18 12:38:13

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 7 сарын байдлаар 37 хүн гол усанд эндсэний 10 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.


Харин өнгөрсөн онд улсын хэмжээнд 102 хүн голд живж амиа алдсан байна. Үүнээс 17 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.


Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үер, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.


Тухайлбал, осол эндлээс урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон гол, нуурын эрэг дагуу завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүл ажиллаж байна. Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүджээ. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байх, зориулалтын бус хийлдэг завь ашиглахгүй байх зэрэг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

相关新闻