Харцага цолын даваа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.
Энэ даваанд хоёр аварга,
нэг арслан, нэг гарди, гурван заан, нэг харцага, гурван начин, таван аймгийн
арслан шалгарч үлдлээ. Зургаагийн давааны ам авсан байдлыг танилцуулъя.
Дархан аварга
Н.Батсуурь-Аймгийн арслан М.Бямбадоржийг
Улсын аварга П.Бүрэнтөгс-Аймгийн
арслан Ш.Отгонтөгсийг
Улсын арслан
Б.Орхонбаяр-Аймгийн арслан М.Бэлгүтэйг
Улсын гарди
Ө.Бат-Орших-Аймгийн хурц арслан О.Наранбаатарыг
Улсын заан
Б.Пүрэвсайхан-Улсын начин Б.Түмэндэмбэрэлийг
Улсын заан
Б.Бат-Өлзий-Улсын начин Л.Энхсаруулыг
Улсын заан
М.Лхагвагэрэл-Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг амлаж,
Улсын харцага
Б.Зоригтбаатар-Улсын начин Э.Батмагнай нарыг хэн ч амласангүй тунаалаа.