“Жонон” хамтлаг “Үлэмж тансаг” тоглолтоор бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-08 17:25:49

Үндэсний хөгжмийн "Жонон" хамтлаг "Үлэмж тансаг" тоглолтоо энэ сарын 11-нд "The Corporate hotel & Convention center"-т үзэгчдэд толилуулахаар боллоо.

Монгол ардын дууг орчин цагт хөрвүүлэх биш өөрсдөө үндэсний ёс заншил шингэсэн бүтээл туурвидаг тус хамтлагийн залуус энэхүү тоглолтоороо үзэгч, сонсогчдод "Үлэмж тансаг"-ийн тухай ойлголтыг өгөхөөр зорьжээ.

Тоглолтын үеэр монгол уран дархны чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн үзэсгэлэн гарахаас гадна "Үндэсний язгуур урлаг"-ийн хөгжлийн цоо шинэ түвшинд хүрснийг батлан урлагаар дамжуулж "Үлэмж" ихийг илэрхийлж, "Тансаг" сайхныг харуулах аж.

Тоглолтод Улсын Филармонийн оркестр, үндэсний бүжгийн хамтлаг, дуучид оролцоно.

Ж.Болор

相关新闻