Толгойтын хөлбөмбөгийн талбай, спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 3 дугаар хороонд хөлбөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор барьж буй.
Одоогоор барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цогцолбор нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, чийрэгжүүлэх төхөөрөмж бүхий зориулалтын талбайтай. Энэхүү цогцолборыг ашиглалтад оруулснаар хүүхэд, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл, чийрэг бие бялдартай өсөж хүмүүжих нөхцөл бүрдэх юм.
Уг цогцолборын барилга угсралтын ажлыг “Аглут” компани гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байгаа аж.