СЭЛЭНГЭ: Богино хугацаанд ойжуулах туршилт, судалгааны ажлыг зохион байгуулж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-05 11:17:20

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дахь Шаамар-3 хэмээх газарт гарсан ой хээрийн түймэрт өртсөн талбайд богино хугацаанд ойжуулах боломжийг турших судалгааны ажлыг зохион байгуулж байна.

 

Сэлэнгэ аймгийн Ойн газар, аймгийн Байгаль орчны газар, Бэлчир бүсийн ойн анги болон Тужийн нарсны албан хаагчид хамтран энэхүү түймэрт өртсөн талбай дээр очиж, газар дээр нь нарс модны үр цацан тарьж ургуулах туршилтын судалгааг хийлээ.

 

Өчигдөр хийсэн энэхүү туршилт амжилттай хэрэгжвэл ой хээрийн түймэрт өртсөн талбайг богино хугацаанд ойжуулах боломж бүрдэх юм.