ӨНӨӨДӨР: "Монгол дархан: Өв урлахуй" тусгай үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-04 06:45:25

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд “Монгол дархан: Өв урлахуй” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээнэ.

11:00 цагт: ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

13:00 цагт: "Гэмт хэрэгтэй тэмцэхэд шинжлэх ухаан, технологийн хөгжлийг ашиглах нь" танилцуулах өдөрлөг Мэдээлэл технологийн үндэсний паркийн 3 давхрын хурлын танхимд болно. Холбогдох утас: 96121060


-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно. 

 

Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


 

Хилийн чанадад:

-Зургаадугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно. 

 

相关新闻