Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр гадаадын 50 гаруй эрдэмтэн туршлага солилцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-26 17:59:06

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УНТЭ, Дэлхийн цусны Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбоо хамтран зохион байгуулж буй Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурал өнөөдөр эхэллээ.


Гурван өдөр үргэлжлэх тус хурлыг дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоо гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2 жил тутам тухайн тив болон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Тус хурал хор хөнөөл ихтэй, өсөн нэмэгдэж буй энэхүү эмгэгийн төгс эмчилгээ болох цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, түүний менежмент, орчин үеийн оношилгоо эмчилгээний дэвшилтэт арга, шинэ технологи, инновацын талаар мэдээлэл солилцох, арга зүйгээр хангах зорилготой юм. УНТЭ түүхт 100 жилийг ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус хуралд АНУ, Япон, ХБНГУ, БНХАУ, Их Британи гэхчлэн дэлхийн 30 гаруй орны цус судлалын салбарын тэргүүлэх 50 гаруй эрдэмтэн судлаач оролцож, туршлага солилцож байна.


Манай улс өөрөөс өөрт нь болон донороос үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг 2014 онд нутагшуулж, одоогоор 37 иргэнд энэ төрлийн эмчилгээг хийсэн. Цаашид хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэхээр төлөвлөж, эмч мэргэжилтэнээ бэлтгэж байна.  Мөн үүдэл эсийн эмчилгээ шаардлагатай эх үүсгэврүүд болох ясны хэм, хүйн цус болон бусад эх үүсгэврээс цуглуулах хууль эрхзүйн баримт бичгийг санаачлан донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал өгчээ.

 


 



 


 

相关新闻