ХӨВСГӨЛ: Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 11 сумын 75 тогооч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-26 13:33:21

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 26 / МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын мастер тогооч Д.Амгалангийн нэрэмжит аймгийн аварга тогооч шалгаруулах тэмцээн болж, 11 сумын 75 тогооч оролцлоо. 



Тус тэмцээн нь Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шилдэг тогоочдыг шалгаруулах, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын хоол үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн хоолны соёлыг олон нийтэд таниулах зорилготой юм.


Энэ үеэр тогооч нар өөрсдийн ур чадвар, бүтээлч байдал, хоолны зохистой хэрэглээ, эрүүл ахуйн стандартын мэдлэг, үндэсний уламжлалт болон орчин үеийн хоол хийх арга барилыг харуулан өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.


Аймгийн Засаг даргын нэрэмжит Гран при шагналын эзнээр С.Батжаргал ахлагчтай баг тэргүүлж, шилдэг оролцоотой сумаар Арбулаг шалгарчээ.

 



相关新闻