СЭЛЭНГЭ: Япон Улсын Шизүока мужийн төлөөлөгчид зочилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Япон Улсын Шизүока мужийн ЗДТГ-ын
Гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн газрын Гадаад харилцааны хэлтсийн орлогч
дарга Хирао Казүнори тэргүүтэй зочид Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийж байна.
Япон Улсын Шизүока муж нь гадаад
харилцааны хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймагтай ХАА, газар тариалан,
мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Сэлэнгэ аймаг Шизүока муж хоёрын
хамтын ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ой 2026 онд болно.
Цаашид 2 аймаг хамтын ажиллагаагаа
улам өргөжүүлэн тэлж, Японы шинэ технологийг нутагшуулах ажлыг зохион
байгуулахаар харилцан тохиролцлоо.
Тодруулбал, Япон Улсын шинэ
технологийг орон нутагтаа нэвтрүүлэх, ойн санг нөхөн сэргээх, ойн хортонтой
тэмцэх туршлагыг судлах, хүний нөөцийг бэлдэх, хог хаягдлыг дахин боловсруулах
зэрэг юм.
Мөн аймгийн Засаг даргын хүсэлтийн
дагуу сумдад гал унтраах, түргэн тусламжийн авто машиныг Шизүока мужийн талаас
шийдвэрлэж өгөхөөр боллоо.