Түүхийн олимпиадыг А.Амар агсны мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-07 13:11:31

Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн мэргэн сайд А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг төрсөн нутаг болох Булган аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үйл ажиллагаатай уялдуулан  түүхийн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич Ж.Болдбаатарын нэрэмжит “Монголын түүх - 5" олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад нийт 51 багш, сурагчид оролцсоноос 8-10 дугаар ангийн төрөлд I байрт Булган сумын 1р сургуулийн сурагч А.Долгоржав, II байрт мөн 1-р сургуулийн сурагч  З.Энхзул, III байрт Хангал сумын 10 жилийн сургуулийн сурагч Н.Бишингээ нар шалгарлаа. 11-12 дугаар ангийн төрөлд I байрт Сэлэнгэ сумын сургуулийн сурагч Ц.Алтансүх, II байрт Булган сумын 1-р сургуулийн сурагч П.Амарцэнд, III байрт Рашаант сумын сургуулийн сурагч Б.Золгэрэл нар шалгарлаа. Багш нарын олимпиадын төрөлд I байрт Хишиг-Өндөр сумын сургуулийн багш О.Оюунгэрэл, II байрт  Бүрэгхангай сумын сургуулийн багш Ж.Цэрэнтогтох, III байрт Гурванбулаг сумын сургуулийн багш Б.Дорж, нар шалгарсан бол багийн нийлбэр дүнгээр Хишиг - Өндөр сумын сургуулийн хамт олон I байр, Хангал сумын баг II байр, III байрт   Орхон аймгийн багш, сурагчдын баг тус тус шалгаран амжилт гаргасан байна.

Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх ухааны академын түүх  археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны  ерөнхий нарийн бичгийн дарга, доктор профессор C.Чулуун, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн дэд захирал н.Дэлгэржаргал нар хүрэлцэн ирлээ.

                                                                                                  П.Батням

相关新闻