СЭЛЭНГЭ: Махны үнэ өсөж, сүүний үнэ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд
байрладаг хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаж байгаа махны үнэ өсөж,
сүүний үнэ буурсан байна.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар ямааны
мах 12000-13500, хонины мах 14000-16500, үхрийн мах 16500-18500 төгрөг болж нэмэгдсэн
байна.
Харин сүү 3000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 2000 төгрөг болж буурчээ.
Харин алтан тариан нэгдүгээр гурил, элсэн чихэр,
цагаан будаа, А-80 болон А-92 бензин, дизель түлш зэрэг зургаан төрлийн барааны үнэ тогтвортой
байна.