ӨМНӨГОВЬ: Зургаан настны зүрхний үзлэгт 1711 хүүхэд хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд зургаан настны дунд зүрхний үзлэгийг зохион байгууллаа.
Монгол
Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж
буй Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн суралцагчдад нүд, шүд,
зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг орон нутагт
зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн юм.
Тус
ажлын хүрээнд үзлэгийг зохион байгуулж 1924 хүүхэд хамрагдах ёстойгоос 1711 хүүхэд хамрагджээ.
Тодруулбал, нэгдүгээр шатны зүрхний цахилгаан бичлэгийн үзлэгт хамрагдах ёстой 1924
хүүхдээс 1711 хүүхэд буюу 90 хувьтай хамрагдаж 453 хүүхдэд өөрчлөлт илэрсэн
байна.
Харин
хоёрдугаар шатны үзлэгийг зургаадугаар дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж,
хамрагдах ёстой 453 хүүхдээс 262 хүүхэд хамрагдаж өөрчлөлт илэрсэн хүүхдүүдэд улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо
хийжээ.
О.Одмаа: Өмнөговь аймгийн ЭМГ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн
-Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгийг Өмнөговь аймагт үе шаттайгаар зохион байгууллаа. Энэ удаад ЭМТ-үүд зүрхний цахилгаан бичлэгт 1711 хүүхэд хамрагдсан. Ингээд хоёрдугаар шатны үзлэг буюу зүрхний цахилгаан бичлэгээс өөрчлөлттэй гарсан 524 хүүхдийн зүрхний эхог улсын гуравдугаар төв эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Баярмаа болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зүрхний эмч Мөнгөншагай нар зохион байгуулсан. Зүрхний эхоны үр дүнд 53 хүүхэд буюу нийт хүүхдийн 20.2 хувь нь тодорхой хэмжээний өөрчлөлттэй гарсан. Энэ хүүхдүүд маань үргэлжлүүлээд эмчилгээ болоод мэс ажилбарт орохоор төлөвлөгдөөд явж байна. Тухайн үйл ажиллагааг зохион байгуулснаар хүүхдийн зүрхний өвчлөлийг эрт илрүүлж, цаг алдахгүй оновчтой эмчилгээг авч чадаж байгаагаараа үр дүнтэй ажил болж байна.