АРХАНГАЙ: 10 га талбайг найман мянган шинэсний тарьцаар ойжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын Сум дундын ойн анги “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, ойн доройтлыг бууруулах зорилгоор Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Тэлээгийн нарийн гэх газрын ойн түймэр, мод бэлтгэлийн улмаас доройтсон 10 га талбайд найман мянган шинэсний 2 настай тарьцаар ойжуулалтын ажлыг хийжээ.
Тус ажлыг Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумын ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж, Ойн алба, Цэнхэр суман дахь сум дундын ойн анги, байгаль хамгаалагчид ойжуулалтын ажлын технологид хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан байна.
Ойн
ашиглалтын мэргэжлийн байгууллагууд тухайн жилд бэлтгэсэн хэрэглээний модны
хэмжээнээс шалтгаалан өөрийн хөрөнгөөр мод бэлтгэсэн талбайг ойжуулах, нөхөн
сэргээхийг Ойн тухай хууль, тогтоомжид заасан байдаг.