ЗАВХАН: Сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2025-05-28 16:25:22

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймагт ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын өдрүүд болж байна.


Үйл ажиллагааны хүрээнд 1941-1945 оны аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан гэрэл зураг, номын үзэсгэлэнг олон нийтэд зориулан нээжээ. Тува Улсаас салбар бүрийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй 140 гаруй бизнес эрхлэгч, албаны төлөөлөл ирсэн байна.