АРХАНГАЙ: Бөөрний дурангийн мэс заслыг орон нутагтаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-28 10:11:37

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүүлийн хоёр жилд 400 орчим сая төгрөгийн өртөг бүхий бөөр, шээсний замын мэс заслын дурангийн багаж, чулуу бутлагч аппарат зэрэг тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр олгосон. Сүүлийн тоног төхөөрөмжүүд 2024 оны 12 дугаар сард иржээ.


Түүнээс хойш тус мэс заслыг нэвтрүүлэх зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн их эмч Н.Саранцэцэгээр ахлуулсан баг ажлын байрны сургалтыг нэгдүгээр сараас эхлэн гурван удаа хийжээ.


Он гарсаар бөөр, шээсний замын мэс заслаар 23 өвчтөний бөөрний чулуу авах, бөөрний хавдрын үеийн мэс заслуудыг хийжээ.


Сүүлийн жилүүдэд бөөр, шээсний замын чулуужих өвчин их оношлогдож байгаа аж. Орон нутагтаа энэ чиглэлийн мэс заслыг хийж эхэлснээр хоёрдугаар шатлалын эмнэлгийг зорих иргэдийн тоо буурч байгааг хэлж байлаа. 


Мөн Монголын Урологи-Андрологийн нийгэмлэгийн IV чуулганыг Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Үүнд Монголын бөөр, шээсний замын мэс заслын эмч нар болон БНСУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын эмч, эрдэмтэн судлаач нар ирж оролцох юм


相关新闻