Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгөөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-27 17:27:26

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Авлигатай тэмцэх газартай хамтран “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 24-нд зохион байгууллаа.


Тус өдөрлөг олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой юм.


Өдөрлөгийн үеэр иргэд, хүүхэд залуучуудад гарын авлага ном, нугалбарыг тараан, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулж, зөвлөгөө мэдээллийг өгчээ. Үүнд, “Шударга ёс: Сэтгэхүй хөгжүүлэх бодлого” гарын авлага ном 500 ширхэг, “Сургамжит өгүүллэг” гарын авлага ном 1000 ширхэг, “Иргэн та авлигын эсрэг юу хийж чадах вэ?” нугалбар 1000 ширхэг, “Авлигатай тэмцэх газарт хэрхэн өргөдөл, гомдол, мэдээлэл гаргах вэ?” нугалбар 1000 ширхгийг тус тус олон нийтэд хүргэсэн аж.


Мөн хүүхэд залуучуудын дунд “Шударга байх хамгийн гоё” гэр бүлийн хөгжөөнт тоглоом тоглуулж, 300 гаруй хүүхдэд шударга ёсны үзэл санааг харуулсан зургийг сонгуулж, нүүрэн дээр нь зураг зурсан байна. Иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, гурван хүнд шагнал гардуулсан бол гар зургийн уралдаанд түрүүлсэн долоон хүүхдэд дурсгалын зүйл гардуулсан талаар НЗДТГ-аас мэдээлэв.

 

相关新闻