“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-26 12:42:56

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хороонд байрладаг  “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замыг засаж шинэчлэх ажлыг эхлүүлээд буй.


Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ. Тухайлбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг энэ сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. Тиймээс иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.

 

相关新闻