ӨНӨӨДӨР: “Дэлхийн уран гулгалтын одод Монголд" шоуны алдартнууд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-23 07:01:05

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

-"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.

10:00 цагт: Монгол Улсын нисэх хүчний 100 жилийн ойн баярын хурал Корпорейт зочид буудалд болно.

10:30 цагт: “Дэлхийн уран гулгалтын одод" Монголд ирнэ. Холбогдох утас: 91399149

11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: НИТХ-ын ээлжит бус VI  хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.

13:00 цагт: УДБЭТ, Австрийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергертэй хамтран зохиож буй “Сонгодог үдэш” тоглолтын талаар УДБЭТ-т мэдээлэл өгнө. Холбогдох утас:99024933

13:00 цагт: Зураач, судлаач, эсгий ширмэлч Д.Тангадын “Соёлын судалгаа, уран зураг, уламжлалт ширмэл зураг” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

16:00 цагт: “Артвийк-2025” дүрслэх урлагийн долоо хоногийн нээлт болно. 

-НҮБ-аас Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээний тайланг танилцуулна.


-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

 

Орон нутагт:

-Сүхбаатар аймгийн Уулбуян сумын харьяат, Монгол Улсын ардын жүжигчин, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит “Дарьганга” уртын дууны олон улсын наадам Баруун-Урт суманд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

 Хилийн чанадад:

-Австрали улсын Сидней хотод хоёр дахь жилдээ "Made in Mongolia -2025" экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

相关新闻