СЭЛЭНГЭ: Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр
суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хүдэр сумын
Тарвагатай багийн Төмөртэй гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт
168 км, сумаасаа баруун урд зүгт 15 км/-т ой, хээрийн түймэр гарч байна гэсэн
дуудлага өчигдрийн 14:43 цагт иржээ.
Түймрийг унтраахаар Сэлэнгэ
аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын
Байгаль орчин, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж байна.
Түймрийн голомтод баруун талаасаа
салхи ихтэй байгааг мэдээллээ.