Шинэ Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн энэ сард эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-02 17:19:47

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн нэрэмжит шатар сонирхогчдын анхан шатны буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-20-нд орон даяар нэгэн зэрэг болно.

Энэхүү тэмцээнийг сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах талаар албан бичиг, тэмцээний зааврыг ойг тэмдэглэх Ажлын хэсгээс орон нутагт хүргүүлээд байна.

УИХ шатрын спортыг ивээлдээ авч, аймаг орон нутагт шатрын спортыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлсэн түүхтэй. Гурван үе шаттай тус тэмцээний шигшээ буюу сүүлийн шатны шатар сонирхогчдын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Үндсэн хуулийн өдрийг угтан жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Д.Өлзий

相关新闻