Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн 2027 онд Сэлэнгэ аймагт чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-06 16:15:46

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин-Сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн дор орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхан Орхон аймагт чуулж байна.

 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлахаар хэлэлцэж буй чухал цаг мөчид Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум болж буйгаараа онцлогтой юм.

 

Энэ сарын 5-7-ны өдрүүдэд болж байгаа уг форумд нийслэл хот, 21 аймгийн хэвлэл мэдээллийн 120 гаруй төлөөлөл оролцож байна.

 

Форумаас ирэх жил болох Орон нутгийн хэвлэл мэдээллийн VII форумыг Дорноговь аймагт, харин VIII форумыг 2027 онд Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар товложээ.

 

相关新闻