ХӨВСГӨЛ: “Монгол гэр бүл” өдөрлөгөөр уламжлалт тоглоомын өв соёлоос суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэдэг бөгөөд манай улс 2003 оноос энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн.
Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас энэ өдрийг угтан гэр бүлийн үнэ цэн, уламжлал, эерэг харилцаа, гишүүдийн тэгш оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
Тус аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран “Монгол гэр бүл” өдөрлөгийг 5 дугаар сарын 6-16-ны өдрийг дуустал Хүүхийн ордонд зохион байгуулж байна.
“Монгол гэр бүл” өдөрлөг нь монголын уламжлалт тоглоом, наадгайгаар дамжуулан, өрх гэр бүлийн үнэт өвийг хойч үеийнхэнд танин мэдүүлэх төдийгүй, гэр бүлийн хүрээнд уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, хамтдаа тоглох боломжтой юм.
Өөрөөр хэлбэл, хосууд тусгай барьсан гэрт монголын уламжлалт тоглоомоор тоглон суралцах боломжтой юм.
Мөн гэр бүлийн өдрийг угтан “Гэр бүлийн волейболын тэмцээн”, “Аз
жаргалтай гэр бүл марафон”, “Гэрлэлтийн андгай өргөх, ёслол хүндэтгэлийн арга
хэмжээ” зэргийг зохион байгуулна.