СЭЛЭНГЭ: Сургуулийн эмч, нийгмийн ажилтнуудыг чадавхжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр ангийн сурагчдын харааг шалгах эрт
илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч, нийгмийн ажилтнуудыг чадавхжууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь “Сургуульд суурилсан
хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгох” заалтыг
хэрэгжүүлэх зорилготой юм.
Сэлэнгэ аймгийн ЭМГ, аймгийн Боловсролын газраас хамтран зохион байгуулж байгаа сургалтад Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн 70 гаруй эмч, нийгмийн ажилтан хамрагдлаа.
Сургалтаар:
-Нүдний эрүүл мэндийн боловсрол олгох аргачлал,
хүүхдийн хараа, түгээмэл тохиолдох нүдний эмгэг,
-Харааны эмгэгтэй хүүхдийг дараагийн шатлалд илгээх
журам,
-6 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн зохион
байгуулалт, хамтрагч байгууллагуудын оролцоо,
-Бага насны хүүхдийн хараа шалгах аргачлал+бичлэг
зааварчилгаа,
-Стерео, ойр, холын хараа шалгах дадлага,
-Сурагчдын ойр, хол, стерео хараа шалгах үзлэг,
-Эцэг эхчүүд болон сурагчидтай харилцах харилцааны
ур чадвар олгох зэрэг мэдлэг мэдээллийг олгосон байна.