Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2016-11-02 11:57:21

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг  энэ сарын 19-20-нд зохион байгуулна.

Сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулагдах уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн улс даяар нэгэн зэрэг болно. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах талаарх албан бичиг, тэмцээний зааврыг ойг тэмдэглэх Ажлын хэсгээс орон нутагт хүргүүлээд байна.

Шатрын спортыг УИХ ивээлдээ авч, аймаг орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Үндсэн хуулийн өдрийг угтан жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.

Н.Туяа

相关新闻