БАЯНХОНГОР: Нийт нутгаар дулаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг аймгийн УЦУОШГ-аас ирүүллээ. Ойрын өдрүүдэд аймгийн нийт нутгаар салхи шуургатай байгаа бол ирэх өдрүүдэд тогтуун, 25, 26-нд агаарын температур бага зэрэг сэрүүн, бусад хугацаанд дулаан байна.
Энэ сарын 25-нд уулархаг нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Салхи 25-нд говийн нутгаар 12-14 м/с, түр зуур 18 м/с хүрч ширүүсч явган шуурга шуурна. Бусад нутгаар баруунаас 5-10 м/с.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +9+14 градус дулаан, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +14+19 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө +4+9 градус, өдөртөө +19+24 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө +7+12 градус, өдөртөө +22+27 градус дулаан байна.