БАЯНХОНГОР: “Эрүүл бүс нутаг” статусаа хадгалахыг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн мал эмнэлгийн салбарынхны "Нэгдсэн зөвлөгөөн" Баянхонгор суманд болж байна.

Салбарын зөвлөгөөнд Мал эмнэлгийн Ерөнхий газрын мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, “Хил хязгааргүй малын эмч нар болон агрономчид” ОУТББ, Доктор, дэд профессор О.Баатарцогт, мал, малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэлтийн ААН-ийн төлөөллүүд, аймгийн МЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон мал эмнэлгийн салбарынхан, сумдын удирдлагууд оролцож байна.

Мөн үеэр малын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж байгаа бөгөөд зарим суманд мал эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах юм.