ӨМНӨГОВЬ: ХАА-н салбарыг эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал, техник технологийн чиглэлээр эрчимтэй хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-14 12:27:16

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна

 

Зөвлөгөөнийг хөдөө, аж ахуйн салбарын бодлого, шийдвэрийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тасаг нэгжийн хамтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор хийж байгаагаараа онцлогтой.

 

Зөвлөгөөнд ХХААГ-ын мэргэжилтнүүд, мал эмнэлгийн газрын эмч мэргэжилтнүүд, 15 сумын мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчид зэрэг 60 гаруй алба хаагч оролцож байна.

 

Зөвлөгөөнд Өмнөговь аймгийн удирдлагууд оролцож тус салбарт орон нутгаас баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө.

 

Тус салбарт “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд "Чинээлэг малчин өрх", "Нутгийн үйлдвэрлэгч" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд говийн бүсэд хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хувийн хэвшлийг дэмжих, бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулан дэмжин хөгжүүлэх зэрэг ажил хийнэ.

 

Мөн Өмнөговь аймгийн эдийн засгийг уул уурхайгаас гадна эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, боловсрол, шинжлэх ухаан технологи зэрэг олон тулгуурт бүтэцтэй болгох, Өмнөговь аймгийн зөөлөн, хатуу дэд бүтцийг хөгжүүлэх замаар аймгийн бизнесийн орчныг сайжруулж, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийг бий болгох зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллахаар төлөвлөжээ. 

相关新闻