ӨВӨРХАНГАЙ: Нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна.
Урд шөнө эхэлсэн байгалийн аюулт үзэгдэл өнөөдөр 20 цаг хүртэл үргэлжлэхийг УЦУОШТ-өөс мэдээллээ. Одоогоор нутгийн ихэнх хэсэгт салхи 18-24 м/с хүртэл ширүүсч, зарим газар бага зэргийн цас орж байна.
Цасан болон шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, улсын чанартай авто замд халтиргаа гулгаа үүссэн тул болгоомжтой зорчих, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлж байна.