ӨМНӨГОВЬ: Заг, тоорой модоор төлөвлөгөөт цэгүүдийг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-10 18:06:44

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн БОГ-ын дарга Ж.Отгонмөнх болон мэргэжилтнүүд уул уурхайн компанийн байгаль орчны мэргэжилтнүүдтэй энэ сарын 8-нд уулзлаа.

 

Уулзалтаар уул уурхайн компаниуд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан ТЭЗҮ боловсруулсан эсэх, 2025 оны мод тарилтын төлөвлөгөө, сумын төв, төв суурин газрын ногоон байгууламж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөө, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 19 цэгт тоологдоод байгаа тооройн төглийг сэргээх, хамгаалах, нөхөн тарих зэрэг асуудлаар мэдээлэл авч харилцан санал солилцлоо.

 

Уулзалтад Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 16 уурхайн төлөөлөл 40 гаруй хүн оролцсон байна.

 

Мөн 2025 онд “Нутгийн заг” хөтөлбөрийг эрчимжүүлж загаар ойжуулах ажлыг төлөвлөн зарим уурхайд заг, тооройг нөхөн тариалах газрын байршлыг зааж өгсөн бөгөөд нэг компанид 10-20 га талбайг ойжуулах, мод тарих үйл ажиллагаанд сум орон нутагтай хамтран ажиллах талаар чиглэл өгчээ.


Өмнөговь аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 70 сая мод тарих амлалт өгчээ

相关新闻