ХӨВСГӨЛ: Мөрөнд салхины хурд 19 м/с хүрч ширүүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнөөдөр салхитай, шороон шуургатай байна.
Өдрийн 12 цаг 30 минутаас эхэлсэн хүчтэй шороон шуурга Мөрөн хотод 11-19 м/с хүрсэн бол тал хээр газарт 20 м/с салхилж, түр зуур 30 м/с хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Энэ үзэгдэл өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож,
урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.