СЭЛЭНГЭ: Төвийн бүсийг хүнс, хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Атар-4
тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 4 жилийн хугацаатайгаар эрчимжүүлэн
хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү
аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур
амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий
болгож, төвийн бүсийг хүнс, хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс
болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.
Уг
аяны хүрээнд Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээл олгохоор
шийдвэрлэж, “Хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг
дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор
шийдвэрлээд байна.
Тодруулбал Хаан, Төр, Голомт, Худалдаа
хөгжил,
Капитрон, Тээвэр хөгжлийн, Хас, Богд, Ариг, М банкаар эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэжээ.