БАЯНХОНГОР: Аутизмыг эрт оношлох тусам хурдан засал авдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орныг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" болгосон байдаг. Манай улс дөрөвдүгээр сарыг "Аутизмыг таниулах сар” болгон үйл ажиллагаа өрнүүлж байна.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн ажил зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг уламжлалтай.
Баянхонгор аймаг тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрхийг хангах, тэдний эрүүл мэндийг нөхөн сэргээх, засан сайжруулах, чадамжид нь тулгуурлан хөгжүүлэх, боловсрол олгох зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-тэй болоод 20 гаруй жил болж байна. Тус төвд хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд 3000 шахам /давхардсан тоогоор/ хүүхдийг хамруулж 70 хувь нь сайжирч, 269 хүүхэд СӨБ, ЕБС, МСҮТ-д холбон зуучилжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд аутизмтай гурван хүүхэд сурч хүмүүжиж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв” ТББ нь 16 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд танхимаар 2-5 насны 25 хүүхэд, 6-16 насны 25 хүүхдийг танхимаар хүлээн авч сургалтын үйл ажиллагаа, нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, нөхөн сэргээх, засан сайжруулах арга хэмжээг авч байгаа юм.
Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэгийг аутизм гэдэг. Аутизмын хүрээний эмгэг (ASD) нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшнээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм. Аутизм нь MRI, эхо, цусны гэх мэт биологийн шинжилгээнүүдээр илэрдэггүй зөвхөн урт удаан хугацааны туршид тухайн хүүхдийн зан төлөв, хандлагыг нь мэргэжлийн сэтгэлзүйч, эмч нарын баг оношилж, оношоо тогтоодог онцлогтой.
Аутизм хүүхэд бүрд өөр өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход амаргүй байдаг бөгөөд анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог. Хэдий эрт оношлогдож, багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдийчинээ хурдан засал авч сайжирдаг байна.
Хүүхэд хэлд орохгүй байх
Өвөрмөц үйлдэл хийх /нүдний булангаар харах, өлмий дээрээ явах г.м/
Хүний нүд рүү тогтож харахгүй байх
Зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох
Хооллолт хэвийн биш байх /хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх г.м/
Нэрээр нь дуудахад харахгүй байх
Зарим тохиолдолд олон хүнтэй орчинд тавгүйрхэх
Давтагдмал хөдөлгөөн хийх /гараа сэгсрэх, дороо эргэх г.м/
Өвдөлт бага мэдрэх /бүдэрч унасан ч уйлахгүй байх г.м/
Нойрны хямралтай байх гэх мэт шинж тэмдгийг эрт илрүүлж, тусламж дэмжлэг авах нь хүүхдийн цаашдын хөгжилд маш чухал үр дүнтэй. Тиймээс бага насны хүүхдэд илэрч болох үндсэн шинж тэмдгүүдийг эцэг эх, асран хамгаалагчид сайтар анхаарч, хүүхдээ ажиглаж, санаа зовох зүйл байгаа бол эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Ташрамд, Баянхонгор аймаг 90 мянга орчим иргэнтэйгээс 4000 шахам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Дээрх иргэдийн 1498 нь төрөлхийн, 2490 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас олдмол хөгжлийн бэршээлтэй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл, ердийн өвчин 77 хувь, ахуйн ослоор 15 хувь, үйлдвэрлэлийн осол 1 хувь, зам тээврийн осол 4 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчин 3 хувийг тус тус эзэлж байна.