ӨВӨРХАНГАЙ: Малчдыг малдаа гэрэл ойлгогчтой хүзүүвч зүүх шаардлага тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-09 11:49:04

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Улсын чанартай болон суурин газрын авто зам дээр мал дайруулсан тохиолдолд жолооч, малчин хоёулаа буруудна гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ц.Алтан-Эрдэнэ ярилаа.


Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 27.2-ын з/ заалтад Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байхаар заасан. Мөн Монгол Улсын Авто замын тухай хуулийн 4.1.8замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах, цаашид авто замыг өргөтгөх зориулалтаар “авто замын зурвас газар”-ыг хатуу хучилттай авто замын хоёр талд тус бүр 50 метр байхаар тогтоосон байдаг. Уг зурвас газарт малчид малаа хариулгагүйгээр оруулахыг хориглодог байна.


Нөгөө талдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 2.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” хэмээн заасан. Уг хуулийн заалтыг мөрдөөгүйн улмаас мал дайрсан гэж үздэг байна.


Иймд аймгийн Цагдаагийн газраас малчин өрхүүдийг авто замын ойролцоо буухгүй байх, буусан тохиолдолд нүүлгэх, малдаа гэрэл ойлгогчтой хүзүүвч зүүх шаардлагуудыг тавьж байна.

相关新闻