Ой, хээрийн түймрийн дийлэнх нь зүүн аймагт гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-08 17:45:11

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 20 жилд гарсан ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь 4 дүгээр сард, 54.2 хувь нь 5,6 дугаар сард тохиолджээ.


Дээрх хугацаанд гарсан ой, хээрийн түймрийн 83.7 хувь нь Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна.


Иймд хуурайшилтын зэрэг ихсэж байгаа хаврын өдрүүдэд дээрх бүс нутгийн байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөжээ. 

相关新闻