ӨМНӨГОВЬ: “Говь шанхай” удмын адууг омог болгон батлуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-07 16:08:09

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. "Говь шанхай" удмын адууг омог болгон батлуулах эрдмийн зөвлөлийн хурлыг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

 

Эрдмийн зөвлөлийн хурлыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион байгуулж, Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

Эрдмийн зөвлөлийн хурлаар "Говь шанхай" адууны тодорхойлолт батлуулах талаар, мал аж ахуйн салбарын эрдэмтэн, докторууд илтгэл хэлэлцүүлж, 100 хувийн саналаар "Говь шанхай" угшлын адууг омог болгон батлуулах тухай саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яаманд хүргүүлэхээр болжээ.

 

Төв халхын хурдын гурван том угшлын нэг нь их шанхай адуу гэдгийг эрдэмтэн Г.Цэгмэд судалгаагаар баталсан байдаг. Шанхайн адуу зөвхөн хурдан төдий биш, уналга эдэлгээний ая даах нь сайн, говь нутгийн байгаль цаг агаарын өвөрмөц нөхцөлд зохицон амьдардаг, бусад нутаг усны адуунаас олон талаар ялгаатай. Мөн энэ адууг дагасан Монголын говийн өв соёлын арвин их түүх уламжлал байгаа билээ.

 

相关新闻