Үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх санхүүжилтийг нэмэх шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-04 14:15:51

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улсад осол, гэмтлийн тоог багасгахад урьдчилан сэргийлэх, түүнд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгож, санхүүжилтийг нэмэх шаардлагатай байна.


Энэ нь нэг талдаа осол, гэмтлийн илрүүлэлт сайжирсантай холбоотой ч нөгөө талдаа үйлдвэрийн осол нэмэгдсэний дохио болж байгааг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй -2025” чуулганы үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд ярилаа. 


Улсын хэмжээнд үйлдвэрийн ослын 408 тохиолдол 2023 онд гарч байсан бол өнгөрсөн онд 712 осол бүртгэгдэн, 40 гаруй хувиар нэмэгджээ. Иймд эрчим хүчний салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч 2025 онд “Эерэг хандлагаанлайлал” уриаг дэвшүүлээд байна.



Үйлдвэрийн ослын бүртгэлийг өнгөрсөн оноос шинэчлэн, актыг цахимаар үйлддэг болсноор үйлдвэрийн ослын илрүүлэлт ч нэмэгджээ.  Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас урьдчилан сэргийлэх чиглэлт санхүүжилт гаргахад хязгаарлагдмал нөхцөлтэй хэвээр байгаа. Иймд ГБХНХЯ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг зорьж байгаа аж.


ГБХНХЯ, ЭХЯ хамтран зохион байгуулсан энэ чуулганд эрчим хүчний салбарын төрийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн өмчит компаниудын төлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үйлдвэрчний эвлэл зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцжээ.

 

相关新闻