ӨВӨРХАНГАЙ: Улсын физикийн 36 дугаар олимпиад Арвайхээрт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-04 08:30:24

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын физикийн 36 дугаар олимпиадыг 4 дүгээр сарын 5-8-ны өдөр Арвайхээр суманд зохион байгуулна.


Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг 156 багш, сурагч гурван ангилалд мэдлэг, чадвараа сорих юм. Үүнтэй хамтатган астрономийн улсын 8 дугаар олимпиад, квант физикийн үзүүлэх туршилтууд болно.


Өвөрхангай аймгийн хувьд ЭЕШ-д физикийн хичээлээр сүүлийн арван жилийн турш эхний таван байрт жагссан, өнгөрсөн жил нэг сурагч 800 оноо авч улсад хоёрдугаарт шалгарсан амжилтыг үзүүлж байв. Мөн 2023 онд Говь-Алтай аймагт болсон улсын 34 дүгээр олимпиадаас 9-р ангийн сурагч Б.Мөнхдалай хүрэл медаль авч, 33 жилийн дараа медалийн буухиаг үргэлжлүүлж байжээ.

相关新闻