ДОРНОГОВЬ: Хурлын төлөөлөгчид Шилийн гол аймагт зочилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр тэргүүтэй хурлын төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт зочилжээ.
Хурлын төлөөлөгчид Шилийн гол аймгийн орлогч дарга Жи Гүйли,
Шилийн гол аймгийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ажлын Хорооны орлогч дарга Бай Юн Чунь нартай уулзаж, хоёр аймгийн найрамдалт харилцааг хөгжүүлэх, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, эрүүл
мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
уриалгад санал нэгдсэн байна.
Мөн Сөнөд зүүн хошууны мал аж ахуйн хоршоо, Авга хошууны гүүний сүүний
үйлдвэрлэл, Шилийн гол аймаг дахь махны үхрийн эрчимжүүлсэн ферм, сэргээгдэх
эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэр, бяслагийн үйлдвэр, ил уурхайн байгаль
орчны нөхөн сэргээх үйл ажиллагаатай танилцжээ.
БНХАУ-ын Шилийн гол
аймгийн Сөнөд хошуу нь хойд талаар Монгол Улстай, бусад талаараа аймгийнхаа Авга хошуу, Шулуун хөх
хошуу, Шулуун хөвөөт цагаан хошуу, Сөнөд баруун хошуу, Эрээн хоттой хаяа
залгадаг байна.