Мандал сум шинэ удирдлагуудаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-28 19:26:25

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, Мандал сумын шинэ удирдлагуудыг тодруулжээ.

Сэлэнгэ аймгийн хамгийн том сум бол Мандал. Хүн амын нягтшил, дэд бүтцийн үзүүлэлтээрээ Монголдоо дээгүүрт тооцогддог. Тус сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан амжилттай болж 2016-2020 онд Мандал сумыг удирдах шинэ удирдлагуудаа сонгосон байна.

Мандал сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Ганболдыг Мандал сумын ИТХ-ын даргаар сонгогдож, Н.Лхагвадоржийг Мандал сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻