СЭЛЭНГЭ: Үхрийн махны үнэ нэмэгдэж, хонь, ямааны махны үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-02 14:07:10

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт үхрийн махны үнэ нэмэгдэж, хонь, ямааны махны үнэ буурчээ.

 

Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаж байгаа 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг ажиглахад үхрийн мах 21.4 хувиар буюу 14000-аас 17000 төгрөг болж нэмэгдсэн байна.

 

Харин хонины мах 16000-15500, ямааны мах 12000-11500 төгрөг болж буурсан байна.

 

Мөн Алтан тариан 1-р гурил (кг), сүү (л), элсэн чихэр (кг), цагаан будаа (кг), А-80, А-92, дизель түлш зэрэг барааны үнэ тогтвортой байна.

相关新闻