ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймагт 300 гаруй хүнд бөөрний архаг дутагдлын эмчилгээ хийсэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн харьяа Гемодиализийн хэсэг нь 2017 оноос эхлэн 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хугацаанд нийт 300 гаруй үйлчлүүлэгчид 20000 гаруй сеанс эмчилгээ хийсэн байна.
Он гарсаар бөөрний архаг дутагдалтай 33 хүн долоо хоногт 2-3 ээлжээр тогтмол аппаратад орж байна.
Өнгөрсөн онд бөөрний цочмог дутагдал болон бөөрний архаг дутагдлын тусламж үйлчилгээг 34 хүнд үзүүлж 3000 гаруй сеанс эмчилгээг хийсэн байна.
Тус тасгаар 19-80 насны иргэд үйлчлүүлж байна. Нийт үйлчлүүлэгч нараас 4 хүн Улаанбаатар хотод бөөр шилжүүлэн
суулгах эмчилгээнд орсон байна.
Сүүлийн үед бөөрний өвчлөл нэмэгдэж өвчилсөн иргэдийн нас залуужиж байна.
Иймээс бөөрний архаг дутагдалд орохгүйн тулд халдварт бус өвчин, чихрийн
шижин, бөөрний сувганцрын үрэвсэл, түүдгэнцрийн үрэвслээс сэргийлж эрт
илрүүлэгт тогтмол орох хэрэгтэй гэдгийг Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн
эрхлэгч Г.Болортунгалаг зөвлөж байлаа.