Өвөрхангай аймагт 3 хэсэг дээр дахин санал хураалт явагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙСум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалт Өвөрхангай аймгийн хэмжээнд 3 хэсэгт дахин явагдана.
Тодруулбал Тарагт сумын Туяа багт нэр дэвшигчийн нэрийг дутуу бичсэний улмаас шүүхийн шийдвэр гарч, саналыг хүчингүйд тооцсон бөгөөд 11 сарын 12-ны өдөр дахин санал хураалт явагдах юм. Мөн Бүрд сумын төв болон Шарилан багт саналын тоо тэнцсэн учраас 10 сарын 29-ний өдөр дахин санал хураана.
Энэ удаагийн сонгуулиар Өвөрхангай аймгийн 19 сумын ИТХ-ын 447 суудлын төлөө 881 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Тэдгээрээс 445 нь МАН, 434 нь АН-аас нэр дэвшиж, 2 хүн бие даан өрсөлджээ. Сонгуулийн санал хураалт 109 тойргийн 112 хэсэгт явагдаж, 439 суудал баталгаажаад байгаагаас МАН 227, АН 162 суудал авсан байна. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс эрэгтэй 303, эмэгтэй 136 байгаа аж.
МУЗЗНДНТУТХ-ийн 23 дугаар зүйлийн 4-д зааснаар сум, багийн ИТХ нь санал авсан өдрөөс хойш 20 хоногт багтаан анхдугаар хуралдаанаа зарлах ёстой байдаг агаад Өвөрхангай аймгийн сумдууд 11 сарын 2,3,4-ний өдрүүдэд хуралдаанаа хийхээр зарлаад байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг