ДОРНОГОВЬ: Онцгой байдлын салбарын үйл ажиллагааг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-01 16:12:49

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 1/МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсээс иргэдэд газар хөдлөлтийн эрсдэлийг ойлгуулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, гамшгийн үед зөв үйлдэл хийх дадал хэвшүүлэх зорилгоор онцгой байдлын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг гуравдугаар сарын 27-нд сумын бага сургуулийн талбайд зохион байгуулжээ.


Өдөрлөгийн үеэр газар хөдлөлтийн үед хэрхэн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, гарын авлага тарааж, олон нийтийн мэдээллийн цахим хаягуудад газар хөдлөлтийн тухай танин мэдэхүй, сэрэмжлүүлэг, шторк хүргэсэн бол тусгай зориулалтын гал унтраах автомашины багаж, зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг танилцуулсан байна. Мөн өндрөөс аврах олсоор буух, аврах ажиллагааны талаар үзүүлэх дадлага сургуулилалт хийжээ.


Үүнээс гадна ерөнхий боловсролын гурван сургуулийн дунд гар зургийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, сурагчдын газар хөдлөлт, гамшиг ослын талаарх мэдлэгийг сорьж, урамшуулсан аж. Өдөрлөгт Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын I, II, III  сургуулийн багш, ажилтан, алба хаагчид болон 6-12 дугаар ангийн 700 гаруй иргэн хамрагдсан байна.  

 

Ташрамд, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг таниулах, пүрэв гаргийг зарлан мэдээллийн дуут дохиогоор улс орон даяар дадлага, сургуулилалт зохион байгуулж ажилладаг

相关新闻