ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг сумын гурван багт шар усны үерийн эрсдэл маш их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-03-27 13:44:48

Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Есөнбулаг сумын 10 багийн 3 багт шар усны үерийн эрсдэл маш их үнэлэгджээ. 


Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу аймгийн төв болох Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үүсэж болзошгүй шар усны үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийжээ. Аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын үнэлгээний аргачлалаар тус сумын 10 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нарын оролцоотойгоор хийж гүйцэтгэсэн тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас танилцууллаа.


Үнэлгээгээр Есөнбулаг сумын 10 багийн 3 баг "маш их", 2 баг “их”, 3 баг “дунд”, 2 баг “бага” эрсдэлтэйгээр үнэлэгдэж, цаашид шар усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. 

相关新闻