СЭЛЭНГЭ: Хилийн боомтоор нэвтэрсэн гадаад иргэдийн тоо цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 15.4 хувиар
буурчээ.
Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх
боомт болон Сүхбаатар Олон улсын Төмөр замын боомтоор энэ сарын байдлаар давхардсан
тоогоор 109.9 мянган зорчигч нэвтэрсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үемйнхээс 20.1 мянган хүнээр цөөрчээ. Нийт
зорчигчийн 89.0 мянга нь монгол иргэд, 20.9 мянга нь гадаад иргэд байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хилээр нэвтэрсэн монгол иргэдийн
тоо 13.1 мянган хүнээр нэмэгдэж, гадаад иргэдийн тоо 33.2 мянган хүнээр цөөрсөн байна.