ӨВӨРХАНГАЙ: Салхи 24 м/с хүртэл ширүүсч, цас болон шороогоор шуурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар хүчтэй цасан болон
шороон шуургатай байлаа. Ялангуяа, Арвайхээр, Баян-Өндөр, Сант, Өлзийт, Төгрөг,
Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумаар
салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 м/с хүртэл ширүүссэн байна.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цасан шуургатай
байсан ба Бумбат, Шарт зэрэг газарт зам цасанд боогдсон, халтиргаа, гулгаа
үүсжээ.
Гэсэн ч уг өдрүүдэд аймгийн Онцгой
байдлын газарт аюул ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна. Хүчтэй салхи
шуурга нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас галын аюул ослоос урьдчилан
сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.